Skip to main content

Орлого хийх заавар (Дотоодын банк, QPay, Social Pay)

Дотоодын банкны шилжүүлэг, QPay, Social Pay

Орлого хийх заавар (Дотоодын банк)

  1. my.motcapital.com вэбсайт руу өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

  2. Та “Гүйлгээ” цэсийн доор байрлах “Орлого” хэсэг дээр дарна.

  3. Орлого хийх төрлөөс “Банкны орлого” - г сонгоно.

  4. Төлбөрийн төрөл хэсэгт өөрийн шилжүүлэг хийх банкийг сонгоно.

  5. Данс сонгох хэсэгт өөрийн орлогыг хүлээж авах арилжааны дансыг сонгоно.

  6. Орлогын дүнг Ам.Доллароор оруулан Үргэлжлүүлэх товчийг дарна.

  7. Гарч ирсэн мэдээллийн дагуу шилжүүлгийг хийснээр таны данс 1-3 минутын дотор цэнэглэгдэх болно.

Санамж : Гүйлгээний утга болон дүн зөрүүтэй үед данс цэнэглэгдэхгүй болохыг анхаарна уу!

Орлогын хүсэлт үүсгэлгүйгээр шилжүүлэг хийх үед данс цэнэглэгдэхгүй болохыг анхаарна уу!

Орлого хийх заавар (QPay)

  1. Та өөрийн бүртгэл рүү нэвтэрч орон [Гүйлгээ - Орлого] хэсгийг сонгоно

  2. Орлого хийх төрлөөс [QPay Deposit] хэсгийг сонгоно.

  3. [Данс цэнэглэх дүн] хэсэг дээр та өөрийн орлого хийх арилжааны дансыг сонгож , гүйлгээний дүнг оруулна.

  4. Үргэлжлүүлэх товчийг даран гарч ирэх QR code уншуулан гүйлгээг хийнэ.

  5. Та дэлгэрэнгүй товч дээр дарж төлөвөө харах боломжтой.

Орлого хийх заавар (SocialPay)

  1. Та өөрийн бүртгэл рүү нэвтэрч орон [Гүйлгээ - Орлого] хэсгийг сонгоно.

  2. [SocialPay Deposit ] хэсгийг сонгоно.

  3. [Данс цэнэглэх дүн] хэсэг дээр та өөрийн орлого хийх арилжааны дансыг сонгож, гүйлгээний дүнг оруулж өгнө.

  4. Үргэлжлүүлэх товчийг даран гарч ирэх мэдээллийг нягтлан үргэлжлүүлэн гүйлгээ хийнэ.

Did this answer your question?