Хэрэв та дансаа холбох үед Invalid account, No connection, Authorization failed гэх 3 төрлийн алдаа заавал та нэвтрэх мэдээлэл болох Server, Login ID, Password - н аль нэгийг алдаатай оруулж байна гэсэн үг юм.
Server : Таны арилжааны дансны server буюу MOTCapital-Live-1, MOTCapital-Demo-1
Login Id : Арилжааны данс нээх үед автоматаар үүсэх тоо буюу Login Id.
Password : Арилжааны данс нээх үед автоматаар үүсэж буй нууц үг.
Арилжааны данс нээгдэх үед таны бүртгэлтэй мэйл хаягт дансны мэдээлэл очиж байгаа бөгөөд тухайн мэдээлэл дээр харагдаж буй данс нээгдэх үед автоматаар үүссэн нууц үгийг оруулах боломжтой. Эсвэл та энэхүү зааврын дагуу арилжааны дансны нууц үгээ шинэчлээд, шинэ нууц үгээр нэвтрэх боломжтой. 😃
Та my.motcapital.com вэбээр өөрийн бүртгэлээрээ нэвтэрнэ.
Данс цэсэд буй өөрийн арилжааны дансны Дэлгэрэнгүй товч дээр дарна.
"Нууц үг солих" түлхүүрийн зураг бүхий товч дээр дарна.
Нууц үгийн төрөл хэсгээс "Арилжааны дансны нууц үг“ сонголтыг сонгоно.
Нууц үгийг зохион оруулан доод хэсэгт давтан оруулснаар нууц үг амжилттай шинэчлэгдэх болно.
Том үсэг, жижиг үсэг, тоо болон тусгай тэмдэгт агуулсан 8-15 оронтой нууц үг үүсгэнэ үү.
Санамж :
Та нэвтрэх мэдээллийг үнэн зөв оруулснаар алдаа заалгүйгээр амжилттай нэвтрэх болно.
my.motcapital.com руу нэвтрэх мэдээллийг оруулахгүй болохыг анхаарна уу.