Хэрэглэгчийн санал, гомдол хүлээн авах сувгууд
Утас | (976) 7222-2200 |
Имэйл | |
Live chat | support.motcapital.com |
Биечлэн | Оффис хаягаар |
Шуудан | Оффис хаягаар |
Шийдвэрлэлтийн үе шат
Үе шат | Хугацаа | Тайлбар |
Гомдлыг хүлээн авч бүртгэх | 24 цаг | Харилцагчаас ирүүлсэн гомдол, саналыг бүх албан ёсны хүлээн авах сувгаар хүлээн авч, системд бүртгэн гомдлын дугаар үүсгэж баталгаажуулна. |
Гомдлын судалгаа хийх | 48 цаг | Гомдлын агуулга, нөхцөл байдлыг холбогдох нэгжүүдтэй хамтран нягталж, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг цуглуулан судалгаа хийнэ. |
Шийдвэр гаргах | 72 цаг | Судалгааны үр дүнд үндэслэн гомдлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаар харилцагчид албан ёсоор мэдэгдэнэ. |
Шийдвэрийн хэрэгжилт | 7–14 өдөр | Батлагдсан шийдвэрийг холбогдох нэгж хэрэгжүүлж, шаардлагатай засвар, хэрэгжилтийг баталгаажуулна. |
Санамж
Гомдол, саналын эцсийн шийдвэрийг тухайн гомдлын ангилал, шинж чанараас хамааран 3, 7 эсвэл 14 ажлын өдөрт шийдвэрлэнэ.
Гомдол, саналыг зөвхөн байгууллагын албан ёсны хүлээн авах сувгуудаар хүлээн авах бөгөөд олон нийтийн сүлжээгээр (Facebook, Telegram, Instagram гэх мэт) ирүүлсэн гомдол, саналыг бүртгэн шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
Нэрээ нууцалсан гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд гомдол, саналыг бүртгэх, шийдвэрлэх үйл явцад хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг болон арилжааны дансны дугаар шаардлагатай.
Гомдлыг шийдвэрлэх явцад гуравдагч байгууллагаас мэдээлэл авах, хяналт шалгалт хийх зэрэг нэмэлт ажиллагаа шаардлагатай тохиолдолд гомдлын шийдвэрлэгдэх хугацаа сунгагдах боломжтой бөгөөд энэ талаар хэрэглэгчид тухай бүр мэдээлнэ.