Та дараах зааврын дагуу хоёр алхамт баталгаажуулалт буюу 2FA тохиргоог идэвхжүүлэх боломжтой.
my.motcapital.com вэбээр өөрийн хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрнэ.
Тохиргоо цэсийн Аюулгүй байдал хэсэг рүү орон 2FA баталгаажуулалт хэсгийг Өөрчлөх товчийг дарна.
Authenticator апп-д тус гарч ирэх QR кодыг уншуулах эсвэл олон оронт кодыг оруулан Үргэлжлүүлэх дарна.
Authenticator апп-д нэг удаагийн 6 оронтой тоо үүсэх бөгөөд тус кодыг my.motcapital.com дээрх Баталгаажуулалтын код хэсэгт оруулан Баталгаажуулах товчийг дарна уу.
Та цаашид authenticator апп-аас 6 оронтой баталгаажуулах код хүлээн авч нэвтэрнэ.